16 жилийн дараа хоёр ёкозүна аваргын төлөө барилдаж, Ооносато түрүүллээ

16 жилийн дараа хоёр ёкозүна аваргын төлөө барилдаж, Ооносато түрүүллээ


   Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өчигдөр өндөрлөлөө. Дээд зиндаанд хоёр ёкозүна буюу Хоошёорюү С.Бямбасүрэн, Ооносато нар шөвгөрч үзүүр, түрүү булаалдав. 14 дэх өдрийн барилдаанд Ооносато оозэки Котозакүратай барилдах байсан ч гоц мөргөж 13:1 гэсэн даваа, унаатай сүүлийн барилдаанаа эхлүүлсэн юм. Харин Хоошёорюү 12, 13 дахь өдрийн барилдаанд Аонишики, Котозакүра нарт дараалан унаж 12:2 гэсэн даваа, унаатайгаар Ооносатотой золгосон билээ. Улмаар үндсэн барилдаанд Хоошёорюү Ооносатогоор давж даваа тэнцсэн тул дахин барилдаж Хоошёорюү өвдөг шороодсоноор япон ёкозүна Аки башёгийн түрүү хүртэв. Тэрбээр сүмо бөхийн дээд цолд хүрснээс хойшх анхны, дээд зиндааны замналынхаа тав дахь түрүүг ийн авлаа. Энэ удаагийн башёд хоёр аварга түрүү булаалдсан нь 16 жилийн дараа хоёр дээд цолтой бөх шөвгөрсөн явдал болов.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.